2026 оны 03-р сарын 19-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 3 градусаар дулаарч +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч +1...+3 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )