
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын иргэн сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр сансарт нисэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасан түүхэн үйл явдлыг бүтээсэн билээ. Тэрээр Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэнгэрийн хязгаарыг даван ниссэн энэ бахархалт үйл явдал нь Монгол хүний эр зориг, мэдлэг чадвар, эх оронч үзлийн тод илэрхийлэл болж, хойч үедээ мөрөөдөл, тэмүүллийн галыг асаасаар байна.
Мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг 2025 онд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит анги болгосон юм.


Сэтгэгдэл ( 0 )