В.Путин Сансрын нисэгч Ж.Гүррагчааг шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-нд гадаад, дотоодын иргэдэд Төрийн одон медаль олгох зарлигт гарын үсэг зурлаа.

Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан байна. Мөн Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Турбьёрн Ягланд Найрамдлын одонгоор шагнагджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.

Дашрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж, цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнаж эхэлжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн №1099 зарлигаар 2010 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд Александр Невскийн морин дээр суусан алтадсан дүрсийг байршуулсан байдаг түүхэн загвар юм. Эдүгээ уг одонг Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт бүтээдэг аж. 

Ийн сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 03 сарын 17

Bayar xyrgie ! Bishirch xyndetgej baxarxaj yavdag xynii neg Gyrragchaa guai, mash xyndetgeltei shagnal avch ee.

1  |  0
Zochin(202.126.89.195) 2021 оны 03 сарын 16

Bayar hurgii

0  |  0
Зочин (202.55.188.84) 2021 оны 03 сарын 16

Баяр хүргэе

0  |  0
Зочин(202.55.188.84) 2021 оны 03 сарын 16

Баяр хүргэе

0  |  0
Top