КОВИД 19 I Дэлхий дахинд хоногт 461 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Дэлхий дахинд хоногт 461105 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахины нийт халдварын батлагдсан тохиолдлын тоо 119 сая давсан байна.

“COVID-19”-ийн халдвараар дэлхий дахинд нийт 2 642 826 хүн нас баржээ.

Вирус судлаачдын дүгнэж байгаагаар дэлхий даяар халдварын тархалт буурч байгаа ч энэхүү тахлын хоёр дахь давлагаа дуусаагүй байгаа аж.

Жилийн хугацаанд 2.6 сая гаруй хүний амь насыг авч одсон цар тахлын үед эрдэмтэд технологи ашиглан туйлын бага хугацаанд шинэ төрлийн вирусний генийн дарааллыг тайлж, халдварын эсрэг вакцин гаргаж авсан. Гэхдээ коронавирусний цар тахлын гарал үүслийг тогтоож чадаагүй хэвээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top