Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутаг дэвсгэрт маш хүчтэй шороон шуурга шуурч байна. Иймээс иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс анхаарууллаа.
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшиж, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Мөн зарим газар шороон шуурга шуурахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсан юм. Салхи өдөртөө секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж.
Маргааш /2021.03.15/ нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Сэтгэгдэл ( 0 )