Наран дээрх хүчтэй тэсрэлт болж, туйлын туяа үзэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

 

Дэлхийд сансрын ховор үзэгдэл энэ сарын 15-16-ны өдрүүдэд ажиглагдана гэж одон орон судлаачид мэдээлжээ.

Наран дээр хүчтэй тэсрэлт болж, их хэмжээний цэнэг бүхий үүлэнцэр бүхий масс цацагдсаны улмаас дэлхийн соронзон оронд өөрчлөлт орж, туйлын туяа дунд өргөргийн бүс нутгуудад хүртэл үзэгдэх аж.

АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний агентлагийн мэдээлснээр, наран дээр энэ сарын 12-13-нд ер бусын давхар тэсрэлт болжээ. Нарны шуурга удаан хурдтай байдаг ч маш өндөр нягтаршилтай байдаг тул гео соронзон нөлөө өндөр байдаг гэж мэргэжилтнүүд тодруулсан байна. Гео соронзон орны идэвхжил энэ сарын 16-нд оргил цэгтээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top