Жин хасахад туслах амьдралын ТАВАН өөрчлөлт

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Хоолны дэглэм барих, дасгал хийх зэргээс өөрөөр илүүдэл жингээсээ салах арга бий. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хүн амьдралын энгийн хэвшлүүддээ багахан өөрчлөлт хийгээд л илүүдэл жингээсээ салж чадах аж.


Өглөөний хоолноосоо уураг ав

Өглөө 20-30 гр уураг хэрэглэсэн байхад өдрийн хоол хүртэл юу ч идэх хүсэл төрөхгүй. Мөн уураг сайтай өглөөний хоол нь хүн өдрийн хоолоо хэт их идэхээс сэргийлж байсныг 4000 сайн дурын хүнийг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

Шүдээ угаа

Оройн хоолныхоо дараа шууд шүдээ угаах нь шөнө хөргөгч рүү гүйхээс сэргийлдэг аж. Шүдээ угааснаар танд өнөөдрийн хооллолт дууссан, цадсан гэсэн мэдрэмж очно.

Хоолны дэглэм барихаа зогсоо

Тийм ээ, та зөв уншсан. Биеийн галбираа сайхан болгохын тулд зүгээр л хоол хүнсэндээ ногоо оруулж, нүүрс ус ихтэй хүнснээс татгалзаж, ашигтай тос (самар, загас зэрэгт бий)-той хүнсийг сонгох юм.

“Хориотой” хүнсийг хэрэглэ

Идмээр байгаа зүйлээ чихэрлэг, тослог гэлгүйгээр хэрэглэ. Гэхдээ тааруулаад. Хоол судлаачдын ярьж байгаагаар хүн амттан зэрэг “хориотой” зүйлийг идэх хүслээ хүчээр хязгаарласнаар харин ч түргэн хоол, гурилан бүтээгдэхүүн зэрэг хортой зүйлийг ихээр иддэг байна.

Хэтрүүлж бүү ид

Хамгийн эрүүл, зөв хооллолт ч хэрвээ та хэтрүүлж идэж байгаа бол илүүдэл жингээсээ салахад туслахгүй. Хэтрүүлж идэхээс зайлсхийхийн тулд эхлээд порцондоо анхаарал хандуул. Дараа нь хоол хүнсээ хэрчиж хэрэглэ. Олон хэрчиж, хуваах тусмаа сайн. идэж байх явцдаа яаралгүй, тайван байж өөрийгөө сонс.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ok. Баярлалаа(66.181.181.181) 2025 оны 03 сарын 13

Хаврын хөл хорионы үед ихэнхи хүмүүс таргалсан байсан, харин миний хувьд илчлэг багатай хоол идэх, дасгал хийснээр жин хэвийн хэмжээнд хүрэх боломжтой болоод байна. Гол нь идсэн хоолоо шатаах ядаж 30 минд дасгал хийх надо... Турах асуудалгүй юм байна..

1  |  0
Ok. Баярлалаа(66.181.181.181) 2025 оны 03 сарын 13

Хаврын хөл хорионы үед ихэнхи хүмүүс таргалсан байсан, харин миний хувьд илчлэг багатай хоол идэх, дасгал хийснээр жин хэвийн хэмжээнд хүрэх боломжтой болоод байна. Гол нь идсэн хоолоо шатаах ядаж 30 минд дасгал хийх надо... Турах асуудалгүй юм байна..

1  |  0
Top