Авто тээврийн товчоодод 4729 хүнд эрүүл мэндийн хяналт хийлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж байгаа юм.

Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор 1432 автомашин нэвтэрч орсон бол, 1141 тээврийн хэрэгсэл гарчээ.

Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 2701, гарсан 2028 буюу нийт 4729 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top