Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр (2020.12.29) тохиож байна.
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.
Энэ өдөр монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан зохион байгуулж, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулдаг уламжлалтай ч цар тахлын улмаас энэ бүх арга хэмжээ цуцлагджээ.

Сэтгэгдэл ( 1 )
Яг тэгсэн ч юм уу үгүй ч юм уу үнэн байхгүй ш дээ. Тэр үеийн монголын түүхийг монголыг колончлогч Орос ах нар нь зохиож өгсөн гэдэг. Коммунистуудаа гэж дэлхийгээр нэг булайгаа дэлгэж 70 жил хүмүүсийг зовоож байж алдаагаа аргагүйн эрхэнд ойлгоод нуран унасан түүх бол жинхэнэ түүх. Гэвч монголд хэдэн коммунистууд нуугдан үлдээд үнэн нүүр царайгаа нууж жүжиглэдэг гэж байгаа. Баригдана даа баригдана.