УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нарыг УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж заасны дагуу өнөөдөр (2020.12.28) Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Комиссын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдан явуулав.
Томилогдсон гишүүд “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.
Тангараг өргөсөн гишүүдэд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт баяр хүргээд, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, “УИХ-аас Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилж, олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, томилох зохицуулалт юм. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалтыг нийт 7 үе шаттайгаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын бүх үйл явц олон нийтэд нээлттэй байсан. Дэлхий нийт болон Монгол Улсад гараад байгаа коронавируст цар тахлын амаргүй цаг үед та бүхэн ажлаа хүлээн авч байна.
УИХ өөрийн эрх хэмжээг хязгаарлаж, анх удаа нээлттэйгээр хараат бусаар комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо. Ийм хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд эрс өөрчлөлт, шинэчлэл хийгээрэй гэж хүсэх байна. Олны итгэлийг дааж, хариуцлагатай ажиллаарай. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар та бүхэнд өргөн эрх, боломжийг нээж өгсөн. Хараат бусаар ажиллах нөхцөл бий болсон. Хуулийн хэрэгжилт ямар байх нь та бүхний ажлын үр дүнгээс шууд хамаарна.” гэв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Комиссын гишүүд нь,
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Хунан гэж Хятадын Шянци мужийн хажуугийн мужийг хэлдэг. Энэ хүн эрлийз юм бол нөгөө Баярцогт, Мие, Да Ганболд, Энхсайхан гэсэн эрлийз авилгачдын төрөл садан болж таарна. Монголчуудад элэггүй хүмүүсийн нэг байна. Яана даа. Хамаг албан тушаалдп эрлийзүүд гарлаа. Хотын даргаар эрлийз хүн тавиад газрын наймаачин болж яаж ард түмнийг хохироолоо доо.