Маргаашнаас хүйтний эрч ЭРС ЧАНГАРНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

2020 оны  арванхоёрдугаар сарын 28-наас 2021 оны  нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэе.

28-нд буюу даваа гарагт  нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
grammarly correct(103.212.119.172) 2025 оны 03 сарын 13

utasan golig chini tasartal changarna,chihni hengereg hagartal changarna

1  |  0
wt(103.212.119.172) 2025 оны 03 сарын 13

changarna gej usnu l gene bizdee,haanaas iim helleg oloj ireed bna

1  |  0
Top