Архангай, Говьсүмбэр аймагт халдвар бүртгэгдэлгүй 22 хоног боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

ЭМЯ, ХӨСҮТ, УОК-оос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллээ хийлээ. /2020.12.22/ 

Улаанбаатар болон зарим аймгуудад үүссэн халдварын голомт ерөнхийдөө хяналтад ороод байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Халдвар голомтлон гарсан 5-6 аймагт хариу арга хэмжээ шуурхай авч ажилласны үр дүн гарч байна.  Халдварын нууц үеийг  14 хоног гэж тооцож  байгааг тэрбээр сануулав. Түүнчлэн халдварын голомт үүссэн аймгуудад сүүлийн өдрүүдэд шинээр халдвар бүртгэгдээгүйг тодотголоо. Тухайлбал:  Архангай, Говьсүмбэр аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй, шинээр халдвар илрээгүй 22 хоног болжээ.

Дархан-Уул аймагт арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш халдвар бүртгэгдээгүй, 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаад, ажиглалт, хяналтын хугацаанд шилжээд байна.

Орхон аймаг, Замын-Үүд суманд халдвар бүртгэгдээгүй 14 хонож байгаа бол Сэлэнгэ аймагт энэ сарын 16-ны өдрөөс хойш шинээр халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн голомтуудаас арванхоёрдугаар сарын 11-нээс  хойш шинээр халдвар  илрээгүй  гэв.

Top