Худал мэдээлэл түгээсэн 6 хүнийг торгож, 90 аккаунтыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр хөл хорионы үед гарч байгаа хэрэг зөрчлийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Хөл хорио тогтоосон үед гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн цахим орчинд худал мэдээлэл тараах явдал бүртгэгдэж байна. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд олон нийтийг төөрөгдүүлсэн 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн. Зургаан иргэнийг 500 мянган төгрөгөөр торгосон" гэлээ. 

Түүнчлэн цахим орчинд Монгол Улсын хилийг 19 км дотогш татсан байна гэх мэдээлэл гарсан талаар "Энэ мэдээлэл худал гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас холбогдох тайлбар, залруулга гаргасан" гэлээ.

Гар дээрээс архи, согтуурулах ундаа худалдаалах хэрэг мөн гарчээ. 11 этгээд гар дээрээс худалдаа эрхэлж байсан аж. 

Цахим орчинд худал мэдээлэл түгээж байгаа 90 аккаунтыг шалгаж байгаа гэлээ.

Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед ашиг олох, мөрийтэй тоглох гэсэн хууль бус үйлдлүүдийг таслан зогсооно гэв. 

Иргэд та бүхнийг гэртээ байж, холбогдох шалгалт хийхэд маршрутаа үнэн зөвөөр мэдээлэхийг хүсэж байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад настан (43.242.243.27) 2025 оны 03 сарын 13

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ЭНЭ ҮЕД ЗАРИМ ДЭЭРЭЛХҮҮ ЦАГДАА НАР ХЭТ ХӨӨРӨЛД АВТААД ИРГЭДТЭЙ ЗҮЙ БУСААР ХАРЬЦАЖ БАЙГАА БИЧЛЭГ, СЭТГЭГДЭЛ ИХ БАЙНА. ТЭМҮҮЖИН САЙД БАЙХДАА ИРГЭНИЙГ ЗОДСОН ЦАГДААД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙСАН ШҮҮ.

1  |  1
Монгол(192.82.69.27) 2025 оны 03 сарын 13

Хэзээ ч хаана ч нээчдэг аккуанттай хөөцөлдөж явахаар үндсэн ажилаа хий цагдаа нар минь

1  |  1
mongol(223.104.101.40) 2025 оны 03 сарын 13

hujaa narig sain shalgah heregtei ed.nar odoo mongold yu hiigeed bna

1  |  1
Баатар (109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

Архиныхаа асуудлыг УИХ-д сонгогдсон эмэгтэйчуудэд егееч. Тэд архитай тэмцэх гээд сонгогдсон биздээ. Дээр нь цагдаа нар далимдуулахгуй шуу. Хуний эрхэнд та нар дураараа халдахгуй шуу. Хужаа нарын емне гелег байж юун ч хеерсен юм. Энэ хэвллийн албаны баатархуу гэгчийн том дуутай болсоныг. Тэгэж пээдийж явахаар цагдаагаас явсаныхаа дараа жижуурээс еер юм хийхээ бодсон чинь дээрдээ. Жоохон хамжааргатай баймаар юм чи.

1  |  1
Уок(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

УОК, ЭМЯ ны мэдээлэлээс бусад нь баталгаагүй мэдээлэл гэж үзэж болно.

2  |  0
Top