"Тагнуулын хурандаа" нэрээр залилан хийсэн этгээдийг саатуулжээ

2020 оны 09 сарын 24


Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг, Дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан, иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, бусдыг залилах үйлдэл хийж байсан Б-гийн үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 106, 92263666 гэсэн тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж, хамтран ажиллах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top