Япон орон дэлхийд олон зүйлээрээ алдартай. Сүмо бөх, сүши, сүм хийд, баян тансаг уламжлал гээд л. Гэхдээ арлын энэ орны сайхан залуу, үзэсгэлэнт бүсгүйчүүд нь ч дэлхийд нэр хүндтэй. Японд жил бүр Хамгийн сайхан жүчигчин залуу шалгаруулдаг. Энд гарах залуус энэ чансааг байнга өнгөлдөг эрхмүүд юм.
1 Такахиро Нишижима

Эрч хүчтэй энэ залууг бас Мисси гэж дууддаг. Алдартай жүжигчин, дуучин, мөн бүжигчин гэж байгаа. Японы Attack хамтлагийн гишүүн байсан.
2 Тэппэй Койкэ

1986 онд төрсөн. Дуу, хөгжмөө өөрөө зохиохоос гадна жүжигчин. 2002 оноос WaT хамтлагийн гишүүн болсон.
3 Такүя Кимүра

Алдарт СМАП хамтлагийн гоцлол дуучин байсан. Одоо телевиз, киноны салбарт хүч сорьж байгаа. Японы Хамгийн сайхан залуу хэргэмийг бараг 20 жил ганцаараа эзэмшсэн.
4 Хидэаки Такизава

Жүжигчин, дуучин. Такки нэрээр алдартай. Tackey & Tsubasa гэсдэг хамтлагтай.
5 Такэрү Сато

Хошин шогийн хурц мэдрэмжтэй жүжигчин. Инээмсэглэл нь олон мянган япон бүсгүйн сэтгэлийг шархдуулсан гэж ярьдаг. Asian Film Awars-ийн Шилдэг жүжигчин шагналтай.
6 Маморү Мияно

1983 онд төрсөн. Мэдээж бусдынхаа нэгэн адил, кино, дуу хөгжмийн салбарт хүчин зүтгэдэг. Ultraman киноны Ultraman X-ийн дууг оруулж, анх алдарт гарсан.
7 Жюн Мацүмото

Johnny and Associates агентлагийн гол одын нэг. Телевиз, кино, дуу хөгжим гээд урлагийн бүх салбарт авьяастай. Arashi хамтлагийн дуучин. Marie Claire сэтгүүлд гарсан анхны япон жүжигчин.
8 Кэничи Мацүяма

Өвөрмөц дүрд тоглох дуртай түүнийг Япон Жонни Депп гэж нэрлэгддэг. Death Note цуврал кинонд тоглосон.
9 Томохиса Ямашита

Johnny and Associates агентлагт урлагийн гараагаа эхэлсэн. NewS хамтлагт дуулж байсан ч одоо гоцлол дуучин, жүжигчин.
10 Жин Аканиши

Алдарт KAT-TUN хамтлагт дуулж байсан. Холливудын “47 ронин” кинонд тоглосон.

Сэтгэгдэл ( 1 )
Тийм ч царайлаг өиш