Өнөөдөр 2020.08.19. Энэ оны 232 дахь өдөр бөгөөд он дуусахад 134 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 53 минутад мандлаа. 19 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр. Улс орнуудаас АНУ-д өнөөдөр Үндэсний нисэх хүчний өдөр бол Афганистанд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Италийн найруулагч, жүжигчин Нанни Моретти, хөл бөмбөгч, дасгалжуулагч Чезаре Пранделли, Америк, Канадын жүжигчин Мэттью Перри, Америкийн жүжигчин Трэйси Томс, Оросын жүжигчин, хөтлөгч Михаил Башкатов, Германы авто уралдаанч Нико Хюлькенберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1887 оны энэ өдөр агаарын бөмбөлгөөр хөөрсөн Дмитрий Менделеев нар хиртэлтийг ажиглажээ.
1923 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц болох “Персей” анхны аяллаа хийв.
1945 оны энэ өдөр Японы Квантуны арми Манжуурт бууж өглөө.
Вьетнамын коммунистууд Ханойг эзлэв.
1944 оны энэ өдөр Александр Покрышкин ЗХУ-ын анхны гурван удаагийн баатар болжээ.
2004 оны энэ өдөр «Google» компани хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр худалдаж эхлэв.
Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэжээ.
Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэлд оролцох, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө аргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )