Өнөөдөр 2020.08.18. Энэ оны 231 дэх өдөр бөгөөд он дуусахад 135 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 52 минутад мандлаа. 20 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 6 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Индонезид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжан, Казахстанд Хилчдийн өдөр, Пакистанд Мод суулгах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Италийн хөл бөмбөгч Жанни Ривера, Австралийн гитарчин, “Bee Gees” хамтлагийн гишүүн байсан Винс Мелоуни, Францын жүжигчин Кароль Буке, Америкийн жүжигчин Мэделин Стоу, Эдвард Нортон, Кристиан Слейтер, Японы дуучин, жүжигчин Масахиро Накаи, Германы биатлонч Михаэль Грайс, Их Британийн дуучин Майкл Пенниман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1945 оны наймдугаар сарын 18-20-нд Хуурай замын чөлөөлөх дайны хамгийн том тулалдаан буюу Жанчхүүгийн давааны төлөө тулалдаан болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1909: Токио хотын дарга Юкио Озаки Вашингтонд 2000 интоорын мод бэлэглэв. Моддыг Потомак голын эргийн ойролцоо суулгажээ.
1958: АНУ-д Владимир Набоковын “Лолита” роман хэвлэгдэн гарчээ.
1976: Зөвлөлтийн «Луна-24» сарны сарны гадаргуу дээр буув.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэжээ.
Энэ өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр мал адгуус муулах, ан гөрөө хийх, сан тавиулах, угаал үйлдэх, газар, лусын зан үйлд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад тохиромжгүй.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө аргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )