Өнөөдөр 2020.08.17. Энэ оны 230 дахь өдөр бөгөөд он дуусахад 136 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандлаа. 20 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатарт ширүүн бороотой. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Индонез болон Габонд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Шон Пенн, жүжигчин Таисса Фармига, Оросын жүжигчин Николай Добрынин, Америкийн теннисч Жим Курье, Финландын рок дуучин Тарья Турунен, Норвегийн дуучин Лене Марлин, Их Британийн жүжигчин Рейчел Херд-Вуд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1903: Жозеф Пулитцер Пулитцерийн шагналыг бий болгожээ.
1945:Индонез улс Нидерландаас тусгаар тогтнолоо зарлав.
1958: Хятадын удирдагч Мао Зэдун Их үсрэлтийн бодлого эхэлснийг зарлажээ.
1960: Габон Францаас тусгаар тогтнов.
1964: Брюс Ли, Линда Кедвелл нарын хурим болжээ.
1966: Вьетнамд АНУ-ын цэргүүдийн анхны газрын том ажиллагаа болох «Starlite» эхэлжээ.
1967: Америкийн боксчин Мухаммед Али исламын шашинтай эмэгтэйтэй гэрлэж, тус шашинд оров.
1974: Гаваньд боксын сонирхогчдын анхны ДАШТ болжээ.
2000: Америкийн дуучин Тина Тернер Европт сүүлчийн том концертоо хийв.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр мал адгуус муулах, ан гөрөө хийх, хөгжмийн зэмсэг урлах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэхэд сайн. Харин гүүр тавих, газар ухахад тохиромжгүй.
Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )