САЙХАН МЭДЭЭ: Жүжигчин Ж.Сүххуягийн хагалгаа амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, артерийн судасны бөөгнөрөл оноштойгоор, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэлд ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан.

Тэгвэл сайхан сэтгэлт иргэдийн зүгээс хайр хүндэтгэл хүлээсэн эрхэм жүжигчиндээ өгсөн сэтгэлийн хандивын үр дүнд эмчилгээний зардал бүрджээ. Улмаар хагалгаа нь амжилттай болсон сайхан мэдээг дуулгалаа.

Сайхан сэтгэлийн үрээр сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монголчууддаа баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(192.82.69.80) 2025 оны 03 сарын 13

Хаантан түм бум наслах болтугай.

3  |  0
Ц(192.82.69.80) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ.

1  |  0
Нямбаяр(211.36.130.210) 2025 оны 03 сарын 13

Аргагүй л ард түмний хайртай жүжигчдийн нэг шүү дэ та эрүүл энх байж түмэндээ дахин олон сайхан уран бүтээлээрэ бэлэг барин урт удаан жаргалтай амьдраарай.

2  |  0
Narantuya(66.181.160.123) 2025 оны 03 сарын 13

Yasan saihan medee ve.mongolin ard tumen mini aguu yumaa.saihan aviyas eznee avarlaa

2  |  0
иргэн(202.179.27.40) 2025 оны 03 сарын 13

өө Гоё мэдээ\n

2  |  0
Зочин(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

Гамаа сайн хийж урт наслаарай.

2  |  0
Зочин(202.126.88.179) 2025 оны 03 сарын 13

Хурдан эдгэхийн ерөөл дэвшүүлье

2  |  0
зочин(202.179.25.188) 2025 оны 03 сарын 13

болж дээ хөөрхий

2  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

za za bie sain bodooroi doo bayar hyrgie urt udaan naslaarai

1  |  0
Su ah(202.179.26.102) 2025 оны 03 сарын 13

Батмөнх даян хаан байна ш дээ

2  |  0
Top