ДЭМБ: Мөнгөн дэвсгэртээр коронавирус тархаж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мөнгөн дэвсгэртээр коронавирус тархах өндөр магадлалтай гэдгийг анхаарууллаа.

Тиймээс болзошгүй аюулаас хамгаалахын тулд бэлэн бус төлбөр, тооцоо ашиглахыг уриалжээ.

БНХАУ болон БНСУ өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглээнд гарсан мөнгө дэвсгэртээ эгүүлэн татаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн удаан хугацаанд хэрэглэгдсэн дэвсгэртийг шинэ дэвсгэртээр сольжээ. 

Одоогоор албан ёсоор гадаргуу дээр коронавирусний амьдрах чадвартай эсэхийг анагаах ухаан бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөдэ эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь аливаа биет дээр амьдрах чадвар бага гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 05

hichneen say hynii gar damjdag, er ni zovhon corona virus gehgui oor olon haldvart ovchin damjina, mongol ulsiin mongo ih bohir heregleetei ….solij baih heregtei, hymyysch mongoo zever hereglehiig hicheedeggui

0  |  0
Top