“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг Германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж эхлжээ. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2021 он хүртэл хэрэгжих юм.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж буй туршлагатай профессор, доктор К.Зийбенхаар нь соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, эрхзүй, маркетинг, олон улсын хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг сэдвээр манай соёл, урлагийн мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулах юм байна. Мөн сургалтын үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст нар соёл урлагийн 17 байгууллагын удирдлагууд болон сургалтад оролцогчдод соёл урлагийн маркетинг, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал, олон улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top