Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг ХБНГУ-д сургалтад хамруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

 

Уулзалтын үеэр сайд Ч.Улаан ХБНГУ-тай Био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, органик хүнсийг баталгаажуулж, экспортлох бодит боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чингэхдээ тархавар зүй, оношилгоо эмчилгээ, гоц халдварт, халдварт өвчин, празит, шимэгдэгч өвчин зэрэг салбарын малын эмчийг давтан сургах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа арьс шир боловсруулах үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчний  чадавхийг ХБНГУ-д дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

ХХААХҮ-ийн сайдын тавьсан  саналыг ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга  Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл  нааштайгаар хүлээн авч эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулах бүрэн боломж бололцоо байгааг илэрхийлсэн.  Ингэхдээ холбогдох байгууллагууд хооронд тэр дундаа Хөдөө аж ахуйн сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих,  харилцан мэргэжилтэн солилцох, туршлага хуваалцах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Талууд ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Германы мах махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүн тэр дундаа олон төрлийн бяслаг, гүүний саам үйлдвэрлэх дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, бусад шаардлагатай материалуудыг оруулж ирэхэд урт хугацааны нэн хөнгөлөлттэй хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломжийг хамтран эрэлхийлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top