Филиппинд хахууль нэхсэн албан тушаалтныг буудах зөвшөөрөл өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ хээл хахууль нэхсэн албан тушаалтныг буудах зөвшөөрөл олгожээ. Гэхдээ амь насыг нь хөнөөж болохгүй гэж Manila Bulletin сонинд мэдээлжээ.

Ингэхдээ Дутертэ шоронгийн хаалга татахгүйн тулд албан тушаалтнуудын хөл рүү буудахыг санал болгосон байна. Түүний хэлснээр, хууль зөрчиж буй албан тушаалтан руу буудсан хүнд тооцох цорын ганц хариуцлага нь шоронд хорих бус, харин бие махбодын шийтгэл байх аж.

Родриго Дутертэ иргэдээ өөрсдийн эрхээ хамгаалж, албан тушаалтантай холбоотой авлига, хууль зөрчсөн аливаа хэргийн тухай мэдээлж байхыг уриалсан байна.

2016 оны тавдугаар сард сонгогдсон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ хууль зөрчигчидтэй хатуу тэмцэл явуулж байгаа. Түүний хар тамхины наймааны эсрэг хийсэн тэмцлийн арга барилыг дэлхий нийт хүчтэй эсэргүүцэж, шүүхээр хянан шийдвэрлээгүй хэргийн сэжигтнүүдийг цацлахаас татгалзахыг уриалж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүхээ(202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Монголын нэрийг барисан шантаачлагч нар шүү

1  |  0
сүхээ(202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Монголын нэрийг барисан шантаачлагч нар шүү

1  |  0
ganaa(202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Монгол одоо хамгийн их авилгал авдѳг хүмүүс нь Босоо хѳх монгол сэтгүүлч нар болжээ

1  |  0
ganaa(202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Монгол одоо хамгийн их авилгал авдѳг хүмүүс нь Босоо хѳх монгол сэтгүүлч нар болжээ

1  |  0
Зочин(103.229.123.222) 2025 оны 03 сарын 13

Монголд ийм шийдвэр гаргах зоригтой хүн байдаг болов уу.Нам харгалзахгүйгээр Eрөнхийлөгчийн засаглалыг дэмжих хэрэгтэй. Тэгэж байж үр дүн гарна.Үгүйсгээд байгаа СДАКУУД үүнийг тооцоолсон байгаа.

3  |  0
зочин(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

монголд энэ хууль хэрэгжвэл ихэнх нь хѳлгүй болноо кккк

4  |  0
Алрмл(66.181.191.200) 2025 оны 03 сарын 13

Женко малаар сольж болох уу

2  |  0
нударгальяа (82.231.231.130) 2025 оны 03 сарын 13

буудах аа больёо..л доо намалдагийг нь чихээд байя ...

3  |  0
Zochin(122.201.22.39) 2025 оны 03 сарын 13

Mongold iim huuli heregjvel turiin albanihan bugd hulgui boloh yum bndaa haha

9  |  0
зочин(202.179.31.60) 2025 оны 03 сарын 13

Дутертоог монголд авчируулмаар байна

9  |  0
Zochin (64.119.25.180) 2025 оны 03 сарын 13

Yun ayataihan yum.

4  |  0
иргэн(202.9.43.121) 2025 оны 03 сарын 13

Монголд ингэхсэн,хахууль авсан,хүүхэд хүчиндсэн хүнийг Филипэний ерөнхийлөгч шиг шийтгэвэл зохино

9  |  0
(202.179.26.250) 2025 оны 03 сарын 13

AVILGAL GEDEG NI HULGAI HIIH GESEN UG YUM LDA,HAR TAMHI BOL ZUGEEREL MANSUURAH GESEN UG,UUN DOTOR ENGIIN TAMHINAAS ARHI CH BAS ORNO.

6  |  1
zochin(202.126.88.182) 2025 оны 03 сарын 13

manaid iim zovshoorol garahgui yum bhdaa. ugui yadahnee har tamhichidiig

6  |  2
zochin(202.126.88.182) 2025 оны 03 сарын 13

manaid iim zovshoorol garahgui yum bhdaa. ugui yadahnee har tamhichidiig

4  |  1
Top