ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон санхүүгийн байдлаа дээшлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Хонь

Мэргэжлийн үйл ажиллагаа, худалдаа, уран бүтээлд таатай өдөр. Уулзалт, шинэ ажил зэрэг нь таныг хүлээж байна. Удирдах байгууллагуудад хандахад таатай. Агаар салхинаас энерги авна. Сэтгэл санаагаа цэвэр болго.

Үхэр

Мэдээлэл цуглуулах өдөр. Энэ өдөр тайван, тогтвортой байдал ноёлно. Өөртөө итгэх итгэл, төвлөрөл зэргийг олж авна. Хэрвээ та хүсэж байвал оройг гэрээсээ өөр газарт өнгөрүүл. Таныг урьж байгаа найз нөхдийндөө оч. Танд чин сэтгэлээсээ хандаж буй хүмүүстэй л хамт байх нь заримдаа зөв сонголт болдог.

Ихэр

Ажил дээр зарим зүйл тодорхой болно. Хамтран ажиллагчтайгаа муудалцсан бол эвлэр. Өнөөдөр хийх гэрээ хэлэлцээ гайхалтай сайн байна. Энэ өдөр найз нөхөдтэйгөө хийх уулзалтыг зоригтой төлөвлө.

Мэлхий

Сэтгэл зүйгээ цэвэр байлга, гамна. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орно. Гэхдээ та эцсийн байдлаар шийдвэр бүү гарга. Нөхцөл байдлыг бодитоор үнэлэх нь чухал. Оройг тайван орчинд эргэцүүлэн бодоход зориул.

Арслан

Хайр сэтгэлийн харилцаанд таатай өдөр. Болзоо, амжилтын төлөөх тэмцэл зэрэг нь үр дүнтэй байна. Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүл. Гэр бүлдээ анхаарч, хувийн амьдралаа өөрчлөхөд таатай өдөр. Амжилттай худалдан авалт хийнэ.

Охин

Санхүүгийн байдлаа дээшлүүлнэ. Өдрийн хоёр дахь хагаст хөршүүдтэйгээ уулзана. Зарим асуудлаар тэдэнтэй санал зөрөлддөг байлаа ч энэ удаад та тэвчээр гарга. Хүүхдүүдэд тань анхаарал халамж дутагдаж байж магадгүй тул тэдэнд зөвлө, тусалж дэмж.

Жинлүүр

Хоёрдмол өдөр. Ажил тийм ч бүтэмжтэй байхгүй. Гэхдээ маш хэрэгтэй гэрээ хийнэ. Хамтран ажиллагсадтайгаа маргаж магадгүй. Хувийн амьдралд бүх зүйл сайхан байна. Гэрлэлтээ төлөвлөхөд таатай өдөр.

Хилэнц

Хамгийн чухал асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Амьдрах газар, ажлаа сольж магадгүй. Гадаад байдал, амьдралын хэв маяг зэргээ өөрчилнө. Хэрэггүй харилцаа холбоог тасал. Итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Танд чин сэтгэлээсээ хайрлах чадвар байдаг. Гэхдээ хэт их зүйл шаардах нь хайртай хүнтэйгээ маргах шалтгаан болж мэднэ.

Нум

Ажил овоорсноос болж бага зэрэг ядарна. Гэр бүлийн харилцаа болон хамтрагч, найз нартайгаа хэл амаа ололцоход анхаар. Итгэмтгий байдал нь заримдаа тустай байдаг. Оройг гэр бүлээрээ хөгжилдөж өнгөрүүл.

Матар

Гэр бүлийн харилцаагаа зохицуулахад таатай өдөр. Хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт гарна. Хамгийн зоригтой мөрөөдлөө биелүүлэх, эсрэг хүйсийн хүнтэй холбоотой шийдвэр гаргах зэргийг хийж магадгүй.

Хумх

Сонирхолтой уулзалт болно. Гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай болно. Магадгүй та аяллаар явахыг хүснэ. Урьдчилан төлөвлөж байгаад үзээгүй газраараа яваарай. Хувийн болон албаны аль ч ажилд төлөвлөгөө хэрэгтэй.

Загас

Урьд өдрийн сайхан уур амьсгал ноёлсон хэвээр байна. Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэж, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа хэвийн болно. Загасныхны гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Хүүхдүүдийнхээ хувийн хөгжилд ихээхэн анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top