ОНЦЛОХ ЭШЛЭЛ | У.Хүрэлсүх: Монголын төр мөнгөний өмнө бөхийх ёсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Өмнөговь аймгийн иргэд, ТББ-ууд, сэтгүүлчид Гурвантэс сумын нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийг эсэргүүцэн сүүлийн хэдэн жил тэмцэж байгаа билээ. Өнгөрөгч долоодугаар сарын 29-нд Даланзадгадад, энэ сарын есний өдөр Төрийн ордонд Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэг хийсэн билээ. Түүнээс хойш гурав хоногийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон бусад төрийн байгууллагын удирдлагуудыг дуудан Тост, Тосон бумбын асуудлаар чиглэл өгсөн. Энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.

1

Уул уурхайн салбарт ажиллаж буй зарим нэг хүн, зарим нэг олигархиуд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна.

2

Анхнаасаа хууль зөрчиж олгосон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар та нарт 2-3 удаа даалгавар өгсөн.

3

Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ.

4

Эх орны газрыг сэндийчээд, ард иргэдийг бухимдуулаад хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна.

5

Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэдэг болж. Тагнуулын даргаа, цагдаагийн даргаа яагаад шалгахгүй байгаа юм бэ.

6

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд одоо Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү.

7

Машин техникийг нь журамла, цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла.

8

Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга.

9

Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг.

10

Өвлийн тэсгим 30-40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан.

11

Хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо.

12

Өнөө маргаашгүй газар ухахаар бэлдэж байгаа 2-3 компанийн лицензийг цуцал.

13

Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав.

14

Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар уул уурхайн ажил явуулж байгааг таслан зогсоо.

15

Монголын төр мөнгөний өмнө бөхийх ёсгүй шүү гэдгийг хатуу хэлье.

16

Газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2024 оны 01 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

зочин(103.194.176.117) 2019 оны 09 сарын 21

Эрхэм сайдаа Тост тосон бумба яахав ингээд монголын баялгыг цөлмөгчдын гараас мултарлаа цаана Цогцэцийд Энержи ресурс Ухаа худаг MSC -Оджаргал урьд хөршийнхөн Монголын толгой компаны эзэдүүдээс аMSC Оджаргал арай нааштай ханддаг гэх ортой үг бололтой бас Мандаловоогийн Олон овоот Алтжингийн Алтан авгайх Цогтцэций ТТТанс мань нүүрсний ченж Д Батэрдэнэ гээд цааш урсах байх шүү эд нарыг яах гэж байэа даа

0  |  0
говь Түмэндэлгэр Х(66.181.161.122) 2019 оны 08 сарын 20

Өлзий-Цагаан дэлийн боомтыг нээх хүсэл сонирхол зөвхөн Хятадуудын эрх ашигт л нийцэж байгаа. Энэ боомтыг нээхийг хэн хэзээнээс хүссэн, нээх ажлыг хэрхэн явуулж байгааг Өмнөговийнхон сайн мэдэж байгаа. Шаардлагатай бол дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Энэ боомтыг нээх шалтаг болгож байгаа Ханхонгор сумын Баруун Нарангийн нүүрсний уурхай энэ боомтыг нээж биш, зүүн тийшээ одоо байгаа хатуу хучилттай замаараа Гашуун сухайтаараа нүүрсээ гаргах ёстой. Гашуун сухайтаар удахгүй төмөр зам ч гарах гэж байна. Монголчууд гадагшаа урсгах цоргоо олон болгоод яахав, одоо байгаагаа чанаржуулаа.

0  |  0
говь Түмэндэлгэр Х.(66.181.161.122) 2019 оны 08 сарын 20

Одоо Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өөрсдөө гэрээ байгуулсан гэх, Өлзий-Цагаан дэлийн нүүрс тээврийн хилийн боомтыг байгуулах гэрээгээ цуцлах хэрэгтэй. Энэ боомт нээгдвэл хүний гар хүрээгүй байгаа, энэ байдлаараа Дэлхий дээрхи хамгийн сүүлчийн унаган төрхөөрөө байгаа газар нутаг гэж дэлхийн нэртэй байгаль орчны байгууллагуудын үнэлсэн газар нутагт Хятад эзэнтэй 10 гаруй уурхай, ашиглалтын лицензээ авчихаад боомт нээгдэхийг хүлээж суугааг бодолцох хэрэгтэй.

0  |  0
говь(66.181.161.122) 2019 оны 08 сарын 20

Монголын төрийн эрх баригчдаас анх удаа байгаль орчин, хүн амьтны амьдрах орчин, эрүүл зөв амьдрал, экологийн тэнцвэрт байдлын талаар зөв дуугарч зөв хөдөлсөн анхны Ерөнхий сайд. Иргэд ийм сайдыг л хүснэ. Эрч хүчтэй зогсолтгүй яваарай.

0  |  0
Цэцэг(202.179.27.217) 2019 оны 08 сарын 18

EС-дад талархаж байнаоо. Энэ эрчээрээ урагшаа. Олон нийт дэмжнээ.

1  |  0
угаадас нар(202.9.42.106) 2019 оны 08 сарын 17

чойжилсүрэнгийн угаадсыг долоогч нар боож үхэхнээ

0  |  1
zaya (66.181.164.159) 2019 оны 08 сарын 14

hudlaa dur esgesen sda busdiig ni bol chadhgui ym bn chi....nomtoibayr ene teriin atgand orson yaj ch cahdhgui bga bzde chi muu

0  |  0
ir(185.94.190.17) 2019 оны 08 сарын 14

buhiidguu buhiiguud heden say terbumaaraa urund orchihood odoo yu yriad bnaa hurelsuheee!!!!! heden jil or suraggui alga bolchood genet garj irsenee olon ym yriad bhin odoo neg uurhai haagdchhlaa ahial hden say terbumaaraa urund orno tgd ene MOngol uls chin hytad ch ymu yamr negiin ulsiin erhsheld ornodoo !!

Top