ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангууд ажил төрлөө орхиод аялалд гар

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Хонь

Энэ өдрийн гол сэдэв нь ажил хэргийн түншүүд болон хайрттайгаа харьцах харилцаа. Хонинуудын хувийн ашиг сонирхол хамаагүй. Ихэнх хонинд хувь заяа тэднийг сорьж байгаа мэт санагдана. Өнөөдөр хүлцэнгүй даруу ажилла. Ашиг нь гарах болно.

Үхэр

Хувийн амьдралд том үйл явдал тохиолдоно. Тэд ажил хэргээ мартаж, ямар нэг хачирхалтай зүйл хийхийг хүснэ. Өнөөдөр хайрттайгаа байхдаа уйдаж, гуниглаж болохгүй өдөр. Сонирхолтой шинэ санаа гаргаж, хөгжин цэнгээрэй.

Ихэр

Эргэлзээ, хүнд сонголттой өдөр. Таны хувьд маш ойр дотно, чухал хоёр хүний хэн нэгийг нь сонгох шаардлагатай болно. Сонголт хийхдээ тогтвортой, найдвартайг нь сонгоорой. Хэрэв ямар нэг эргэлзээ төрвөл ажлаа шууд зогсоож, завсарлага ав. Өөрийгөө хөгжүүлэхэд сайн өдөр.

Мэлхий

Романтик адал явдалтай учрах өдөр. Хэрэв эцэг эх болон дарга нар чинь ажлаар гадагш явах санал тавьбал шууд зөвшөөрөөрэй.

Арслан

Эрч хүчтэй арслангууд холын замд гарах цаг болжээ. Энэ аялал танд шинэ мэдрэмж өгч, нүд нээгдэнэ. Замдаа та сонирхолтой хүнтэй танилцах бөгөөд энэ нь хайр дурлал болон өрнөх магадлалтай. Гэртээ харьж ирсэн хойно ч харилцаа үргэлжлэх болно. Ажил хэргээ орхиод аялалд гар.

Охин

Од эрхэс танд хэний ч санаанд ороогүй шинэ санаа, төлөвлөгөө гаргах эрч хүч илгээж байна. Таны санааг дэмжигчид цөөхөн байж болно. Гэвч охины ордынхон энэ өдөр хэний ч үзэл бодлыг сонсохгүй, өөрөө өөртөө эзэн байх болно. Хуучин хэвшлээс салж, ажил хэргээ шинэчлэх өдөр.

Жинлүүр

Албан хаагчид авьяас чадвараа харуулж, албан тушаал ахих магадлалтай. Нэр хүнд өсөх өдөр гэж од гараг хэлж байна. Сэтгэлд таарсан ажлаа олж, нийгмийн байр сууриа дээшлүүлнэ.

Хилэнц

Дархлалын систем сул эмзэг байх өдөр. Хилэнцүүд юуг ч тоохгүй, анхаарахгүй болох магадлалтай. Хоол хүнсээ зохицуулаарай. Дархлаа суларсан тул өлсөж, даарч болохгүй.

Нум

Ихэнх нум эртний хуучин хэрэг явдлаар Төрийн байгууллагад дуудагдана. Үдэш нь асуудал шийдэгдэх ч үүнээс болоод ажилд саад учирч, замаасаа гажна. Хууль дүрмийг ёсчлон дагаарай.

Матар

Санхүүгийн байдал тогтвортой байна. Зарим матарт их хэмжээний мөнгө орж ирнэ. Ашиг орлоготой тул өнөөдөр уулзалт, аяллаас бүү татгалз.

Хумх

Хувийн амьдралыг ажил хэрэг даван гарах өдөр. Ажлын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах болно. Романтик уулзалтад очих цаг, хүч чадал байхгүй. Хувийн амьдралд хямрал гарна.

Загас

Ажил хэрэгч загаснуудад ээлтэй өдөр. Маш сонирхолтой санал хүлээн авна. Энэ нь таны ажлыг шинэчлэн өөрчлөхөд тус болох юм. Хол аймаг, сум болон гадаадын түншүүдээс татгалзахын аргагүй санал ирж, таны хувь заяа эергээр өөрчлөгдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top