Хар тамхитай уут залгисан этгээд онгоцонд нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Кокаин хар тамхи бүхий нийт 246 ширхэг уут залгисан этгээд онгоцонд амиа алдсан хэрэг гарчээ.

Мехико хотоос ниссэн онгоцны Япон гаралтай нэгэн зорчигч  ухаан алдсаны улмаас тус онгоц Мексикийн Сонора мужид ослын буулт хийсэн байна. Удо Н гэгч этгээд хар тамхи хэтрүүлсний улмаас тархи нь хөөж нас баржээ. Тэрээр Колумб улсын нийслэл Богота хотоос тус нислэгт дамжин суусан байна. Задлан шинжилгээний үеэр түүний ходоод, гэдэс дотроос кокаин бүхий 2.5 см урт, 1 см өргөн нийт 246 уут гарч ирсэн гэнэ.

Мексикийн холбооны хууль хүчнийхэн уг хэргийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top