Таны хийсэн видеог олон сая хүн үзэхийг хүсч байна уу? Яаж ийм олон хандалт авах вэ? Ван Гогийн зургийг бие дээрээ зуруулах уу? Жело болон хувирах юм уу? Танд Азийн хамгийн галзуу 11 бьюти-блогчин туслах болно. Тэднийг хараад та энэ дэлхийд боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг ойлгох болно. Хурц, шинэлэг, авьяаслаг энэ залуус дүрэм зөрчихөөс эмээдэггүй, шинэ юм туршихаас айдаггүй. Адилхан ази хүний хувьд та ч гэсэн оролдоод үзэхэд яагаад болохгүй гэж.
@Patrick Starrr (4,7 сая дагагчтай)

Филиппин блогчин Патрик Симондак YouTube, Instagram-л хамгийн алдартай ази гоо сайханч. Багаасаа гэрэл зураг сонирхож, урлагт дурласан нэгэн. Одоо 29 настай. Патрик моделиудынхаа нүүрийг урлагийн бүтээл болгон хувиргадгаараа алдартай. Өөдрөг хурц контенттой, видео хичээлтэй.
@Nikita_Dragun (4,7 сая)

Вьетнам бүсгүй Никита гоо сайхны хичээл, зөвлөгөөнөөс гадна өдөөн хатгасан мэдэгдэл, гэрэл зураг нийтлэдэг. Түүний үс засалт, нүүр будалтын хичээлийг 4.5 сая хүн байнга үздэг. 2015 онд Никита YouTube-д “Би трансжендер” гэсэн бичлэг тавьж, гоо сайхны ертөнц дэх тэгш эрхийн төлөө тэмцэж байлаа.
@PromiseTamang (1,3 сая)

Тамангийг хамелеон гэж нэрлэдэг. Балба улсын энэ эмэгтэй хэнд ч, юунд ч хувирч чадна. Анх 2010 онд тэр Аватар болж, олныг гайхуулж байв. Мөн Анжелина Жоли, Эд Ширан, Меган Маркл, Wonder Woman болон хувирч байлаа.
@Nabela (1,1 сая)

Бангладеш, америк гаралтай Набела жирийн нэг бьюти-блогчин биш. Тэр исламын шашинт эмэгтэйчүүдийн гоо сайхны салбарт ажиллах эрхийн төлөө цогтой тэмцэгч.
@SoothingSista (329 мянга)

Стефанигийн судсаар испани, хятад цус гүйж байгаа. Стефани видео хичээлээс гадна гоо сайхны шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгдөг.
@BretmanRock (12,1 сая)

Бретман богино хэмжээний бичлэгээр анх алдаршаад сүүлдээ гоо сайхны салбарт орсон. Түүний гэрэл зургууд олны гайхлыг төрүүлдэг.
@ponysmakeup (6,3 сая)

Пак Хе Мин бол Азийн цахим од, гоо сайханч, блогчин. Байнга шинэ дүр бүтээдэг нь хүмүүст таалагддаг.
@MichellePhan (1,9 сая)

Мишель Фан 2010 оны эхээр Леди Гагагийн “Bad Romance” клип шиг гоо засал хийлгэх хичээл хийж алдаршсан билээ. Тэр бичлэг 56 сая хандалт авч байлаа. Одоо тэр Em Cosmetics гэсэн брэндтэй.
@mimles (1,1 сая)

Мими бол илбэчин гэсэн үг. Нүүр, бие дээрээ зурдаг түүний бүтээлүүд үнэхээр гайхамшиг.
@vanessaannewilliams (792 мянга)

Ванесса дөнгөж 14 настай. Дагагч харьцангуй цөөтэй ч түүний бичлэгүүд 6 сая хандалт, хэдэн мянган сэтгэгдэл авдаг.
@designdain (539 мянга)

Деин мөн л биеэ зургийн цаас болгон ашигладаг. Түүнийг Жижи Хадид зэрэг алдартнууд дагадаг гээд бод.

Сэтгэгдэл ( 0 )