Өөрийгөө хүндэлж, хайрлах нь та хэн байх, юу хийдэг байхаас огт шалтгаалахгүй. Энэ бол таны өөрийнхөө төлөө хийж буй хамгийн сайхан зүйл. Ингээд алдартай хүмүүсийн хэлсэн өөртөө хэрхэн зөөлөн хандах, хайрлаж хүндлэхийн ухааныг өгүүлэх найман эшлэлийг хүргэе. Эдгээр нь танд ямар ч үед урам өгнө.
«Эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз болж чадвал амьдрал илүү амар болдог»
Диана фон Фюрстенберг
«Амьдрал гэдэг бол өөрийгөө хайхын нэр биш. Амьдрал бол өөрийгөө бүтээх»
Бернард Шоу
«Өөртөө зөөлөн байх хэрэгтэй гэж би өөртөө үргэлж сануулдаг. Өөртөө яг л охиндоо хандаж байгаа мэт зөөлөн ханддаг. Энэ үнэхээр надад тус болдог шүү»
Эмма Стоун
«Чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж зөвхөн чинийхээр л тодорхойлогдоно. Чи хэн нэгнээс хамаарах ёсгүй»
Бэйонсе
«Гоо сайхан гэдэг бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Та өөрийгөө хайрлаж байхдаа хамгийн гайхалтай харагдах болно»
Зои Кравиц
«Хэн ч танд итгэхгүй байсан ч та өөртөө итгэх ёстой»
Серена Уильямс
«Хэн ч таныг аварч, эмчилж чадахгүйг мэдэж байх ёстой. Үүнийг зөвхөн та өөрөө л чадна»
Женнифер Лопез
«Өөрийгөө хайрлах, эзэн минь, өөрийгөө үл тоомсорлох шиг нүгэлтэй зүйл байхгүй»
Уильям Шекспир

Сэтгэгдэл ( 0 )