ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Өнөөдөр 2019.04.08. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 5 градус, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр ОХУ, Беларусьт Цэргийн комиссаруудын өдөр тохиож байгаа бол Японд Цэцгийн наадмын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Робин Врайт, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Францын халхалттай гүйлтийн тамирчин Патрисиа Жирар, Оросын хөлбөмбөгч, хаалгач Игорь Акинфеев, Голландын хөлбөмбөгч Ройстон Дрента нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд: 1232 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний цэргүүд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүсэлжээ. 1994 оны дөрөвдүгээр сарын 7-11-нд Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр улсын ГХ-ийн сайд нар хэлэлцээр өндөрлөсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монголын Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт”-д гарын үсэг зуржээ. Мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд: 1993 оны энэ өдөр Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв. 2008 оны энэ өдөр Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ. 1924 оны энэ өдөр Ататюркийн шинэчлэлээр Туркийн шүүхүүд Шариатын хуулийг хэрэгжүүлж байхаар болов. 1964 оны энэ өдөр Сансрын “Жемини 1” хөлгийг туршилтын журмаар нисгэжээ.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр охины ордныхон хайр, халуун дулаан мэдрэмжээр дүүрэн байна. Тэгвэл хониныхон хэлэх үг, хийх үйлдэлдээ бодолтой хандах нь зүйтэй гэж өрнийн зурхайд буужээ. Харин мэлхийнхэнд романтик уулзалт тохиож магадгүй нь ээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг болно. Хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр хийморио сэргээх, ан гөрөө хийхэд сайн бол уул овоо тахих, газар ухахад муу гэж дорнын зурхайд буужээ. Хол газар явах гэж байгаа бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

ВИДЕО:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top