Өнөөдөр 2019.04.03. Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 17 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Өнөөдөр дэлхийн нөгөө бөөрөнд Гвинейд Хоёр дахь бүгд найрамдах улсыг тунхагласны баярын өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн хошин урлагийн жүжигчин Эдди Мөрфи, Их Британийн “The X Factor” шоу нэвтрүүлгийн ялагч, дуучин Леона Льюс, Олимпийн хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга, Их Британийн гүйлтийн тамирчин Мартин Рүүни, Голландын хөлбөмбөгийн хаалгач Тим Крулл, Олимпийн хошой хүрэл, нэг мөнгөн медальт, Дэлхийн тав, Европын гурван удаагийн аварга Оросын усанд сэлэгч Юлия Ефимова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд: 1965 оны энэ өдөр Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан байна. 1982 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр талын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад, Монголын хилийг хамтран шалгах комиссын ажил сэргэжээ. 2003 оны энэ өдөр Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд: 2007 оны энэ өдөр Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байв. 2010 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг “Apple” компани худалдаанд гаргажээ. 2016 оны энэ өдөр Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж, 214.488 оффшор компанийн мэдээллийг ил болгож байлаа. 2017 оны энэ өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдан, олон тооны хүн шархдаж байсан юм.
Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр хонины ордныхон амбицаа аль болох нуу. Та сүүлийн өдрүүдэд тодорхойгүй байсан олон зүйлийг эмх цэгцтэй болгоно. Мөрөөдөхөө бүү зогсоо. Тэгвэл охиныхон бүх хүнд итгээд хэрэггүй. Харин хилэнцийнхэн сэтгэл хөдлөл ихтэй байна. Хилэнцийнхэн өнөөдөр хүмүүст аль болох тусал гэж өрнийн зурхайд буужээ.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, андгай тангараг тавихад сайн гэж дорнын зурхайд буужээ. Харин хэрүүл тэмцэл хийх, амьтны амь таслах, хиншүү хярвас гаргах зэргийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )