ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Өнөөдөр 2019.04.02. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 12 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр. Мөн Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Түүнчлэн ОХУ, Беларусьт Ард түмний нэгдлийн өдөр, Тайландад Тай соёлыг хамгаалах өдөр юм.

Энэ өдөр Олимп, тивийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, Канадын уран гулгагч Стефан Ламбиел, Голландын хөлбөмбөгч Ибрахим Афеллай, “Америкийн шүтээн” тэмцээний ялагч Лий ДиВайз, Парагвайн хөлбөмбөгч Пабло Агилар, Девисийн цомын гурван удаагийн аварга Испанийн теннисч Дэвид Феррер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1977 оны энэ өдөр БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоожээ. 2000 оны энэ өдөр Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох “Төмөртийн хүдрийн уурхай”-н суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй нар оролцжээ. 2011 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1921 оны энэ өдөр одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ. 1972 оны энэ өдөр алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий “Улаан айдас” бүлэглэлд элссэн болохыг олж тогтоосон байна. 1979 оны энэ өдөр ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хий алдсаны улмаас 60 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ. 2002 оны энэ өдөр Израилийн цэргүүд Палестины мэдэлд байдаг Уугуул оршин суугчдын сүмд халдав.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр загасны ордныхон амжилттай ажиллана. Харин жинлүүрийнхэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, засах арга хэмжээ авч эхэл. Тэгвэл нумынхан өнөөдөр бусдад үнэлэгдэнэ гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Үхэр жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, өр дарах, газар, лус тахихад сайн. Харин мод тасдах, сэтгэлд таагүй газар очих, байшингийн суурь тавих зэрэгт тийм ч таатай өдөр биш. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top