ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Өнөөдөр 2019.03.29. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -2 градус, цастай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр ОХУ-д Хуулийн мэргэжилтнүүдийн өдөр бол Хятад, Тайваньд Залуусын өдөр. Мөн Чилид Залуу дайчдын өдөр тохиож байна.

Энэ өдөр Португалийн хөлбөмбөгч Руй Кошта, Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс, Олимп, дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Иван Ухов, Францын хөлбөмбөгч Димитри Паей, Францын хөлбөмбөгч Нголо Канте зэрэг алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1981 оны энэ өдөр Дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж ирж, монгол заншлаар сүү, хадаг барин угтаж байв. 1994 оны энэ өдөр Хятад, Монгол, Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. 2006 оны энэ өдөр БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлж, 60 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87 хувиас дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов. 2013 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1974 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 10” хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ. 1990 оны энэ өдөр Чехословакийн ардын их хурал хуралдаж, Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болов. 2002 оны энэ өдөр Израиль, Палестины хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойшхи хамгийн том тулаан болсон юм. 2014 оны энэ өдөр Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ. 2017 оны энэ өдөр Их Британи улс Европын зүйл заалтын 50 дугаар хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхлэв.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр матрын ордныхон романтик харилцаагаа батжуулж чадах бол үхрийнхэн ажилдаа ахиц гаргах нь ээ. Тэгвэл ихрийн ордныхон нэр хүнд олно гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Тахиа, могой жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр буян үйлдэх, шинэ бүтээлийн эхлэл тавих, худалдаа хийхэд сайн. Харин уул усанд гарахад тийм ч таатай өдөр биш. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top