Өнөөдөр 2019.03.13. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 1 хэмийн дулаан, ялимгүй хуртай байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Энэ өдөр Тайландад "Үндэсний зааны өдөр" тохиож байна. Түүнчлэн Ватиканд Ромын пап Франциск папын ширээнд суусан өдөр.
1871 оны энэ өдөр Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн мэндэлж байв. Мөн 1913 оны энэ өдөр Оросын нэрт зохиолч Сергей Михалков, 1938 оны энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх их аварга Терүёши Точиноүми нар тус тус мэндэлжээ. Өнөөдөр мөн Германы хөлбөмбөгчин Ольгер Бадштюбер, Марко Марин, Испанийн хөлбөмбөгчин Жерард Делуфу нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.
1921 оны энэ өдөр Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж, Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Ардын Түр Засгийн газрыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байв. 1962 оны энэ өдөр МХЗЭ-ийн 14 дүгээр Их хурал хуралдаж, 633 төлөөлөгч оролцсон бол 2006 оны энэ өдөр Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Тайванийн эрх баригчдын “Улсыг нэгтгэх хурал”, “Улсын нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Харин 1921 оны энэ өдөр Оросын цэргийн жанжин Барон Роман фон Унгерн-Штернбергийн удирдлаган дор Монголд нэвтэрсэн гамингуудыг хөөн гаргажээ. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтносон юм.
Дэлхий дахинаа 1865 оны энэ өдөр Эх газрын Америк цэрэгт хар арьстнуудыг татахыг зөвшөөрч байсан бол 1881 оны энэ өдөр Оросын хаан II Александр ордныхоо ойролцоо алагджээ. 1884 оны энэ өдөр Хартумын бүслэлт эхэлсэн байдаг. 2016 оны энэ өдөр Туркийн нийслэл Анкара хотод хэд хэдэн дэлбэрэлт болж, 37 хүн амиа алдаж, 127 хүн гэмтэж бэртсэн эмгэнэлт үйл явдал болж байлаа.
Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр хумхын ордныхон эрч хүч, эерэг энергиэр дүүрэн байх бол үхрийнхний зөрүүд зан оргилдоо хүрнэ. Харин нумынхны хийж буй үйлдэл, хэлэх үг нь ирээдүйд нь тун чухал нөлөө үзүүлэх нь ээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. Үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эв эеээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийхэд сайн. Харин мод суулгах хэрэггүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 2 )
маш гоё нийтлэл оруулсан байна, баярлалаа. Өдөр бүр тавигддаг уу, хэрвээ тийм бол зорьж ороод уншиж байнаа. Амжилт