Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан маргааш /2019.03.08/ Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлнэ.
Чуулганаар эхчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэх аж. Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс төлөөлөл болсон одонтой ээжүүд оролцоно. Алдарт эхийн одонт ээжүүд чуулганд оролцохоос гадна, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )