Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Энэ хүрээнд концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах ёстой юм. Уулзалтаар нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцав. Дотоодын нислэгийг шинэ нисэх буудал руу үе шаттай шилжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.90) 2025 оны 03 сарын 13

Нийслэлээ тэр орчимд шийдэх арга алга уу эрхэм төрийн түшээд ээ

1  |  0
Top