УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллээр үргэлжилж байна. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Оффшор гэж улстөрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Би бол оффшорчдын нэг ээ, шалгуулж ч байна. Гэтэл Засгийн газар Таван толгойн IPO-г Хонконгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонконг чинь өөрөө оффшор бүс. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү" хэмээлээ.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Оффшор бол бизнесийнхээ хувьд байх ёстой. Бид татвар төлөхгүй мөнгөө л нууж байгаа асуудлыг ярьдаг. Түүнээс оффшор бүсэд данс нээгээд наашаа, цаашаа хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа бол асуудал болохгүй. Энэ бол байх ёстой зүйл" гэх хариултыг өглөө.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )
шалгуулж байхаар мөнгөө буцааж өгсөн нь дээр биздээ
Прокуророор нүүр хийгээд онгироод сагсуураад байдаг чи хэн бэ.Битгий ард иргэдийг доромжлоод бай.Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг чинь бүгд мэднээ
Ерөнхий прокурор ОФФШОРЧДЫГ ДЭМЖИЖ БАЙХ ШИВДЭЭ.мөнгө төгрөгөө харь орны банканд байршуулах зөв болж байнаадаа.хүү нь монголдоо орж байх нь зөв баймаар юмдаа.
Энэ одоо юу вэ? Мөнгө тарааж байж гарсан шүү дээ . . .
Баян хүн таван хаанд нүүртэй гэдэг дээ. Хааны нэг нь прокурор болж байх шиг байна...
Монголд Хулгайчууд л томорж сүүлдээ Хуулийн байгууллагын Удирдлагаар Даажигнаж тохуурхажчих юм байна л дөө
CHAM SHIG HULGAIN MUNGUU NUUSAN HUMUUSIIG SHALGAJ BAIGAA
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ДААЖИГНААД БАЙГАА ЮМ УУ? АРАЙ Ч ДЭЭ.