Хувьцаат компаниудад засаглалын үнэлгээ хийж зэрэглэл тогтооно гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 28

Жил бүрийн гурваас дөрөвдүгээр сард  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагддаг. Тухайлбал  энэ сард  Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 компани хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг зарласан бол ирэх сард  18 компани хуралдахаар болжээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 221 хувьцаат компани байдгаас 14 орчим хувь нь 2-4 сард  хуралдах аж.

Энэ сэдэвтэй холбогдуулан Компаний засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын тухай тодруулахад   “Компаний засаглалын хуулийн үндэсний зөвлөлөөс хувьцаат компаниудад  засаглалын үнэлгээ хийж зэрэглэл тогтоож нийтэд мэдээллэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна”  гэв. Харин биржийн зүгээс засаглалын асуудалд доривтой зохицуулалт хийхээр хууль эрх зүйн хүрээ нь хязгаарлагдмал байдаг аж.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 03 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top