Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд таван хувийн хүүтэй зээл олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 60 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийхэд нь туслахаас гадна ажлын байр бий болгох чиглэлээр ажилладаг тус сангаас энэ удаа таван жил хүртэлх хугацаатай, таван хувийн хүүтэй, доод хэмжээ нь 30 сая төгрөгийн зээл олгохоор шийдсэн байна.  

Зээлийн гол зорилго нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжуүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Тодруулбал, Сонгино, Бөхөг орчимд гахай, шувуу, загасны аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг уг зээлд хамруулах аж. Зээлийн төслийн материалыг энэ сарын 5-19-нд “Капитал” банкинд хүлээн авах юм байна. Банкны шалгуур үзүүлэлтийг хангасан төслүүдийг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar bileg dorj nar(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Mongol hun bur Saihanbileg,Bat-Uul nariin uildsen zeeliin daramtad daragdaj uhetsgeeh bolj baina shuu. Manaid yamar biznes hiih taatai orchintoi sh dee. Ajil hiij boloh erh zuin taatai orchintoi bol baga huutei zeel ashigtai l daa. Hudalch toriin tusheed hetsuu !!! Hetsuu!!! baga huutei zeel ogchihood ajil hiih bolomjiig ni haaj zeeliin huu huugiin huu geed mongo huuleh argaar ard tumnee suliduulj oorsdoo targalj baigaag anhaar

0  |  0

Bayartsogtoo(123.121.214.76) 2015 оны 03 сарын 12

Erh medeltnuudee ta nar irgedee zeeleer daramtalj huugeer ni amidrahaas oor arga baihgui bolchihson uu? Arai ch dee. Saihanbileg ee. Bat-Uul ee

Top