Хөшигтийн нисэх буудлыг барихад 36,85 тэрбум иен зээлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийгхоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж.

Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.206) 2015 оны 02 сарын 14

ene ajil chini harin munguu ovoo zuv zartsuulsan yum bish uu . tusliin udirdagch ni sain l hun bna daa .

0  |  0
jpnk(123.225.98.152) 2015 оны 02 сарын 13

Mash undur urtguur barigdah iim buudal heregtei bsan yumuu .Barag 1 terbum dollar boloh ni bn.

0  |  0
Top