Улаан буудай импортлох зайлшгүй шаардлагтай

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Гурилын үйлдвэрүүд хойд хөршөөс улаан буудай импортлох асуудал тариаланчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Энэ жилийн хураан авсан улаанбуудайн чанар гурилын стандартад нийцэхгүй байна. Гурил үйлдвэрлэгчид  өөрсдөдөө байгаа, эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар чанартай, цавуулаг сайтай гурил үйлдвэрлэхийн тулд чанартай улаан буудайтай хольж гурил үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага, гарч ирж байна. Энэ тухай Гурил Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр "Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандартыг хангахгүй байна. Хонины ноосыг нарийн бүдүүн ширхэгтэй нь хольж байж чанартай цамц нэхдэг. Үүнтэй адил гурил дотроо цагаан, бор, ширхэгтэй, нарийн гээд олон янз. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас бид 20,000 тн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Энэ буудайг оруулж ирснээр чанар дээшлэхээс гадна хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах юм. Гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал хэрэгцээнээсээ 3 дахин илүү байгааг харгалзан үзэж гурил болон дайвар бүтээгдэхүүний экспортын квотыг нээж өгөх хэрэгтэй" гэж ярьсан юм.
Түүнчлэн тус холбооны гишүүн Ц.Отгонбаатар "Дотоодын гурил хойд хөршийнхөөс өнгө үзэмжний хувьд хамаагүй сайжирсан. Гурилын үйлдвэрүүдийн технологи ч дэлхийн түвшинд хүрсэн. Өдөрт ойролцоогоор 2000 тн-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин дотооддоо 1000 тн-ыг л хэрэглэж байна. Тэгэхээр бид хойд хөршөөс улаан буудай импортлож, дотооддоо гурил болгон авч үлдээд, үлдэгдлээр нь малын тэжээл үйлдвэрлэж, урд хөрш рүүгээ экспортлох боломжтой" тухай хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.26.193.83) 2015 оны 01 сарын 18

Ulaanbaatar, Atar guril l zugeer busad n muu muu. Altan taria, Hurh muu guril. Tsavuulag mash muu, hoh ongotei. Chanartai buudai chanartai ureer urguulj baij hongololt, tataas avch bai gemeer yum. Mongolchuud yumnii chanariig tanihtaigaa baigaa shuu.

0  |  0
bayas(150.129.142.175) 2015 оны 01 сарын 17

Ene tarialanchid ih davrah yum aa buh yum belenchilne deer ni budaagaa h uneer shahna bitgii davar ard tumend hyamd unetei chanartai guril heregtei b.na tom tom jip unana tegeed yaduugaa gaihna bitgii huts

0  |  0
(202.179.20.90) 2015 оны 01 сарын 17

yamar baliar hudalch ym be? ene jil buudain chanar sn bga jiliin heregtseegee hangachaad bhad yahlaaraa zailshgui shaardlagatai bdag ym tanai aav chin baahan delguuriin buuz avchraad eejiin chin hiisen holiig golood doromjlood bval yamar ve? getel eej chin chin setegleesee ter hooliig garaa gargaj hiisen baihad tergj doromjlood baival salaad yavchin biz de tegeed chi bolon aav chin huiten gertee gantsaardaj olsoj daarah bh da

0  |  0
Top