Гадаад худалдааны нөхцөлийн индекс өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2012 суурьтай/ өнгөрсөн сарын эцэст 1.555-д хүрсэн гэж Монголбанкнаас мэдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин экспортын үнийн индекс 3.3 хувиар өсч, импортын үнийн индекс 10.0 хувиар буурсан нь гадаад худалдааны нөхцөлийн индекс ийнхүү өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Мөн импортын үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс буурахад удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан нь голлон нөлөөлсөн байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top