Монголын хэвлэлийн эрх чөлөөний талаар АНУ-ын Бостонд төвтэй “Freedom House” байгууллагын албан ёсны цахим хуудаст бичжээ. Олон улсын судалгааны дүнд Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ямар түвшинд хөгжиж байгааг гаргасан бөгөөд энэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголын хэвлэлийн дулимагхан эрх чөлөө
“Монгол Улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг Үндсэн хуулиар баталгажуулсан, ерөнхий практикт энэ хуулийг хүндэтгэдэг. Гэвч 2012 онд энэ эрхийг хуулийн зохицуулалтаар хязгаарласан гэхэд болох ба улстөрийн нөлөө, сэтгүүлчдийн санхүүгийн хараат байдлаас болж ийм байдал үүссэн юм.
Монголын сэтгүүлчдийн 25 хувь нь төрийн албан тушаалтнуудын дарамтад орж, бусдын нэр төрийг сэвтээсэн гэх хэргээр шүүхэд дуудагдсан. Тухайлбал, 2012 оны долоодугаар сард “Улстөрийн тойм” сонины нийтлэлч Монгол Улсын Засгийн газрын гишүүн сонгуульд бохироор оролцож байгааг бичсэн учраас шүүхэд дуудагджээ.
Шүүхээс тус сэтгүүлчид 7350 ам.долларын нөхөн төлбөрийг “хохирогч”-д төлөх шийдвэр гаргасан байна.
Мөн 2011 оны наймдугаар сард “Зууны мэдээ” сонины нэгэн сурвалжлагч Монголын нэртэй нэгэн бизнесмэнийг өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгөд оруулж байна гэж бичсэн учраас шүүхээс ял сонссон. Гэхдээ сурвалжлагч давж заалдсан учраас энэ хэрэг сунжирч бүр 2012 оны аравдугаар сард 6200 ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой болж дууссан юм.
Ер нь Монголын маш олон хэвлэл, телевизүүд санхүүгийн хувьд найдвартай байхын тулд хэн нэгнийг түших шаардлагатай болдог. Сэтгүүлчид сүрдүүлэг, дарамтад өртөх нь элбэг.
Хамгийн наад захын жишээ нь, 2011 онд “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий редактор тун хачирхалтай байдлаар шоронгийн хаалга татсан. Энэ нь сонины хувьчалтай холбоотой.
Түүнийг мөрдөн байцаах хугацаанд цагдаа нар дарамталж байсан аж. Ингээд 2012 оны наймдугаар сард түүнийг улсын өмчид ноцтой хохирол учруулж, хууль бус хувьчлад оролцсон гэж буруутган таван жилийн ял оноосноос хоёрыг нь шоронд өнгөрүүлэхээр болсон.
Уг нь 1998 онд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг үгүй хийж, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталсан. Гэсэн хэдий ч 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хуулиар хэвлэлийн мэдээллийг хянах, архивлах, сан үүсгэж хадгалах эрхийг Засгийн газарт олгосон юм.
Гэхдээ сэтгүүлчид найман жилийн турш эрхийнхээ төлөө тэмцсэнээр 2011 онд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, мөн оны арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ.
Харин Засгийн газраас садар самуун, мансуурал, архидан согтуурахын эсрэг хяналт тавихаар болсон.
Харамсалтай нь, энэ хууль зүй ёсоор хэрэгжиж байгаа эсэх нь анхаарал татна. Яагаад гэвэл, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос интернет хэрэглэгчдийн санал, шүүмжид хориг тавьсан нь дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд яригдсан. Тус хорооноос интернет хэрэглэгчдийн IP хаяг, бусад мэдээллийг ил болгохыг оролдсон.
Засгийн газраас үүнийг албан ёсоор гаргасан цензур биш гэсэн ч өнөөдөр журам батлагдаад, хүчин төгөлдөр үйлчилж байна.
Сэтгүүлчид тэр бүр ил гаргадаггүй л болохоос эрх баригчид, төрийн томоохон албан тушаалтны зүгээс эх сурвалжийг мэдэх гэсэн дарамт байнга ирдэг тухай баримт бий. “Глоб Интернешнл” ТББ-ын судалгаагаар, сэтгүүлчдийг шууд, эсвэл гэр бүлийг нь дарамтлах явдал маш олон гардгийг нотолжээ.
Угаасаа Монголын сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсдэлд орох магадлал өндөр. Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард Баянхонгор аймагт уул уурхайн компанид маргаан гарах үед нэвтрүүлэг хийж явсан сурвалжлагч, зураглаач руу халдаж, гэмтээн, багаж хэрэгслийг нь эвдэлсэн хэрэг гарсан.
Мөн 2012 оны долоодугаар сард орон нутгийн “Скай” телевизийн ажилтнуудыг сонгуулийн сурталчилгааг олон нийтэд цацаагүй гэх шалтгаанаар ажлын байранд нь зодож, дарамталсан. Тэр этгээд нь тус телевизийн эзэн байсан ажээ.
Монгол Улсын хувьд хэвлэл мэдээллийн тархалт харьцангуй сайн ч улс орны өнцөг булан бүрт хүрч чадаж байгаа нь ганц Монголын Радио юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл радио хөгжиж чадаагүй. Олон улсын түвшинтэй эн зэрэгцүүлэх ямар ч аргагүй байгаа.
Харин орон нутгийн хэвлэл, телевиз, радио бүгд нутгийн удирдлагын шууд хяналт дор ажилладаг. Үүнээс гарах гэж оролдвол ажиллах боломжгүй болно. Үүнээс гадна Монголын сэтгүүлчдийн цалин бусад салбарынхаас бага байгаа нь хараат бус сэтгүүлзүй х хөгжих үндэс үгүй гэсэн үг”
Д.Маргад
Сэтгэгдэл ( 10 )
ardchillin ner bariad gej yarihiin !!.ter ardchilal chin tegeed tiim neree ashigluulhaar goy zuil yumuu?Odoo ene amidarj bgaa niigmee ardchilsan gej yarihgeed baival shal te1 yum bn.
traktor kombainaa chireed talbai deer ch yumuu yavj baikhdaa l ardchilalyn uner gargadag humuus bnaer ni tegej yavuulj baisan ni bur zugeer yum shigee
ardachlaliin ner barisan huviin erh medliin daranguilagchid.
ardachlaliin ner barisan huviin erh medliin daranguilagchid.
ardachlaliin ner barisan huviin erh medliin daranguilagchid.
ardachlaliin ner barisan huviin erh medliin daranguilagchid.
ardachlaliin ner barisan huviin erh medliin daranguilagchid.
Сэтгүүлч ерөнхийлөгчтэй, ардчилсан нам засгийн эрх барих үед өгч байгаа олон улсын дүгнэлт. Одоо бас жижиг нам байж болохгүй гэж Монголын Ардчилалын дуу хоолой мэдэгдээд байгаа
KHA KHA KHA NOGOO TOM ARDCHILAL NI ENUU
Д.Маргад ийм нийтлэл хийсэн гээд дарамт шахалт авахгүй юу?