.jpg)
Энэ сарын 08-нд 22:00 цагийн орчимд “Ээж амьсгалахгүй хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг шалгахад хамт архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэрэг шалгалтын явцад хэргийн газар болох сэжигтний гэрт гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэгдэж байсан байж болзошгүй байгаа бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )