Асрамжийн газрын муурыг авч хоолондоо хэрэглэж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Ан амьтанд дуртай хэмээн өөрийгөө танилцуулсан итали эр амьтны асрамжийн газраас муур авч тэдгээрийн махаар хоол хийдэг болохыг тогтоожээ. 50 настай эр ийм хоолоор найз нөхдөө дайлж байсан нь мөн илэрсэн байна.

Тэрбээр хэдхэн сарын дотор 15 муур авсан бөгөөд амьтан хамгаалах “Аидаа” байгууллагынхан түүнийг сэжиглэж эхэлжээ. Учир нь мөнөөх эр зөвхөн хар муур, гурван наснаас дээшгүй, тарган гэх мэт шалгуураар муурыг сонгодог байж.

Түүнийг чөтгөр шулмыг шүтэгч гэж үзэн тодорхой зан үйлд зориулан амьтдыг хороодог болов уу хэмээн сэжиглэсэн юм байна.  

Амьтан хамгаалах байгууллагынхан шалгалтаар гэрт нь очиход тэрээр ээлжит муураа хороохоор зэхэж байсан гэнэ. Амьтанд хэрцгий хандсан хэргээр түүнийг баривчилж, 1-3 жил хүртэл хорих ялаар шийтгэж болзошгүй юм. Гэхдээ 15 мянган еврогийн торгууль төлөөд ялаас мултрах боломж бас бий гэнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top