Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэхэд тус ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Н.Баатар дөрвөн ширхэг зүү залгиулсан гэх хэргийн талаар манай сайт анх мэдээлж байсан. Тэгвэл Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүх байлдагч П.Хэнмэдэхэд нэг жил нэг сарын хорих ял оногдуулсан шийдвэрийг гаргажээ. Энэ хэргийг Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаад дэслэгч Н.Баатарыг гэм буруугүй гэж үзэн, П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж байсан. Тэгээд удалгүй тус аймгийн Прокурорын газар П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаах байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байсан бол өдгөө ийнхүү шүүх түүнд ял оноогоод байна. Албаны нөхдүүд хэлэхдээ мөрдөн байцаалтын явцад цэрэг П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдэг. Гэтэл П.Хэнмэдэх болон түүний аав А.Пүрэв-Очир нар тэс өөр зүйлийг хэлж яриад өдийг хүрсэн юм.
П.Хэнмэдэх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас тус ангид цэрэгт татагдан очсон байдаг. П.Хэнмэдэхийн хэлснээр “Дэслэгч Н.Баатар өөрийг нь хэд хэдэн удаа зодож байсан, харин сүүлд манаанд хамт гарсан дэд түрүүчийн утас алга болсон хэрэгт өөрийг нь хардаж, өрөөндөө дуудаж оруулаад “утсыг нь гаргаж өг” хэмээн зодож байгаад, дөрвөн ширхэг зүү залги гэхэд нь дахин зодуулахаас айгаад залгисан гэх зүйлийг хэлж байсан. Харин зүү залгисан гэдгээ ангийнхаа удирдлагуудаас нууж байсан ч, бие нь өвдөөд байхаар нь ангийнхаа удирдлагууддаа хэлэхдээ захныхаа даавууг хадаж байгаад зүү залгичихсан гэж хэлсэн хэмээн ярьдаг. П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очир хэлэхдээ “-Наймдугаар сарын 9-нд хүү минь над руу “Зүү залгиулчихлаа” гэж ярьсан. Би ч тэр даруйд нь цэргийн ангитай нь холбогдохыг хичээсэн ч холбоо барьж чадаагүй. Арга ядаад танилын хүнтэйгээ мотоциклоор Хөвсгөлийн Цагаан-Уул сумаас Увс аймгийг зорьсон. Хэргийн тухайд хал цэрэг нь утсаа алдсан юм билээ. Гэтэл салааны захирагч н.Баатар манай хүүг тэр утсыг нь авсан гэж зодсон байгаа юм. Хүү маань олон хүнтэй харьцаж байгаагүй нүүрэмгий биш ч, шазруун хүүхэд. Тэгээд үг дуугүй гүрийгээд байхаар нь “Ингэж байхаар зүү ч гэсэн залгиад үхэж, далд ор” гэсэн гэдэг. Зүү залгиулж байхыг нь хоёр цэрэг харсан гэсэн. Одоо бол тэд нар нь юу ч хараагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа.” хэмээн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ярьсан байдаг.
Ер нь бол П.Хэнмэдэх нь 0311 дүгээр ангид татагдан очсон цагаасаа хойш дэслэгч Баатарын нударганы амтыг удаа дараа үзсэн. Мөн П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очир хэлэхдээ хүүгээ цэргийн албанд татагдан очсоноос нь хойш гурван удаа эргэн очиход хүүгийнх нь нүүр нь хөхөрч, зодуулсан ул мөр байдаг байсан ч, тэрийг нь том асуудал болгон хэлж ярьвал хүүд нь өшөө илүү дарамт шахалт ирэх байх гэж болгоомжилсондоо бас өөрөө ч цэргийн алба хааж байсан хүний хувьд ийм зүйл байх гэж бодсондоо асуудал болгож байгаагүй гэх зүйлийг ярьдаг. Гэтэл сүүлдээ хүүд нь бүр зүү залгиулах хэмжээнд асуудал хүрсэнд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.
Мөн тэрбээр хүүг нь хохироосон асуудлыг үнэн мөнөөр нь тодруулахын тулд Улаанбаатарт ирж Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүүгээ хэвтүүлсэн ч, эмч нарын дарамтад байна гэх зүйлийг ярьж байсан. Цэргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүгийнх нь биед дахин үзлэг үзэхдээ “3 зүү нь алга болсон байна. Талхтай хамт гарчихсан байна. Тиймээс хагалгаанд оруулах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байтал П.Хэнмэдэх нь талх идээгүй гэж хэлдэг. Ерөнхийдөө эмч нар П.Хэнмэдэхийг огт зүү залгиагүй зүгээр ирсэн болгож, асуудлыг өөрчилж ч болзошгүй байна гэгдэж байсан юм. Бас П.Хэнмэдэхийн аавд энд тэндээс дарамт ирж “Энэ янзаараа гомдол гаргаад яваад байвал хүү чинь л хохирно. Хүүг чинь цэргийн албанаас хугацаанаасаа өмнө сулрахын тулд зүү залгисан гэх асуудлыг гаргаж ирж, эх орноосоо урвасан болгож, шоронд явуулна гэх зүйлийг ч хэлсэн хүн байгаа гэж байсан. П.Хэнмэдэхийн хэвтэж байсан тасагт олон хүн ээлжлэн ирж, түүнтэй болон аавтай нь уулзсан байдаг. Тэднийг хэвлэлийнхэнд элдэв юм ярихаа боль гэж дарамт үзүүлсэн гэх зүйлийг ч хэлж байв. Дэслэгч Н.Баатарын ах нь Улаанбаатарт томоохон албан тушаал хашдаг хүн байдаг тул хэл ам хийгээд та нарт ер нь ашиггүй гэсэн гэх зүйлийг хэлээд байна гэж байсан юм. Яг тэр үед ХХЕГ-аас П.Хэнмэдэхийн ар гэрийнхэнтэй уулзахаар болоод байсан юм.
Тэгвэл П.Хэнмэдэхийн ар гэрийнхэнтэй эмнэлэгт уулзалт хийсэн ХХЕГ-ын нөхдүүд энэ асуудалд мэдээлэл өгөхдөө дэслэгч Н.Баатарыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэж байсан ч, анхнаасаа түүнийг өмгөөлж байсан юм. Н.Баатарын хувьд хил хамгаалах байгууллагад 3 жил ажиллаж байгаа, шашны дээд боловсролтой, цэргийн сэтгэлзүйч нэгэн бөгөөд өөрийгөө тийм зүйл хийсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан. Асуудал ийм маягаар үргэлжилж байгаад цэрэг буруутаад хэрэг дуусч байгаа бололтой. П.Хэнмэдэхийн аавын хэлж буйгаар хүүгийнх нь эрүүл мэнд сайнгүй байгаа янзтай. Тэрбээр “-Хүүгээ хотод ирүүлээд хагалгаанд орсны дараа цэргийн ангийн эмч нар нь хүү чинь эрүүл гэсэн. Гэвч тархи толгой нь гилжийчихсэн, ам нь муруйсан, ээрч гацдаг болчихсон байсан болохоор дахиад үзүүлье гэхэд боломж олгоогүй. Тэгээд өөр ангид шилжүүлчихсэн. Тэндээ сар орчим байхад хүүгийн бие дахин муудаад өрөөсөн нүд нь бүр аньчихсан. Тэгэхээр ангийнх нь эмчид үзүүлэхэд тархи толгойндоо гэмтэлтэй юм байна. Гуравдугаар эмнэлэгт үзүүл гэсэн юм. Гуравдугаар эмнэлэгт аваачихад тархиндаа гэмтэлтэй, хавдартай байна. Бас дахин нэг зүү үлдсэн байна гэсэн. Энэ байдлыг хариуцлага алдаад замдаа залгичихсан, эмнэлэгт хэвтэж байхдаа залгисан гэх мэтээр биднийг гүтгэх болсон. Одоо хүү маань Увс аймгийн төв дээр цэргийн ангийн эмнэлэгт хэвтэж байгаа.” гэж ярьсан юм. Мөн тэрбээр хүүг нь хохироосон энэ асуудлын цаана хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас өөрсдийг нь дарамтлаад байгаа талаар хэлэхдээ “-Увс аймагт очоод хүүтэйгээ уулзахад байцаагч нь “Хүүг тань эмнэлэгт үзүүлнэ. Зүү гарах юм бол таныг авч ирж өгч байна гэж ойлгоно” гэж байсан. Юу гэсэн үг вэ. Би хүүдээ зүү хүргэж өгч байдаг байж таарах уу. Бас болоогүй “Хэргээ хүлээгээд гарын үсэг зурчих. Тэгвэл энэ асуудлыг хурдан шийднэ” гэх хүмүүс ч байх юм. Хүүгээс минь янз бүрийн хүмүүс ирж мэдүүлэг авч байна. Байцаагч, өмгөөлөгч гээд цөөн тооны хүмүүс уулздаг баймаар юм. Гэтэл ард хувцастай хүмүүс амралтын өдөр ч гэсэн ирээд хүүгээс хэдэн цагаар байцааж мэдүүлэг авах юм. Ар гэрийнхэнтэй нь 30 минутаас илүү уулздуулдаггүй шүү дээ. Хэл ам таталбал хүүгийн минь хэргийг шийдэж өгөхгүй юм байна гэж ойлгох болсон. Гэхдээ хүүгээ эрүүл саруул гаргаж автлаа эцэст нь хүртэл явна.” гэж байв. П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очир ганцаараа яваад дийлэхгүй юм байна гэдгээ яс махандаа тултал ойлгоод Улсын ерөнхий прокурор, Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайдад гэхчлэн холбогдох байгууллагын удирдлагуудад хандсан гэж байсан. Харин анхан шатны шүүх цэрэг П.Хэнмэдэхийг эмнэлэгт биш шоронд байх ёстой гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 18 )
hoorhii amitang shuud zoliosolchih yum, oorsdoo gemt heregten bj.
Хунийг гутгэж хилс хэрэгт хийх нь муу зуйл. Гэхдээ цэргээ зуу залгиулах тийм дарга байхгуй шуу. Эрхэм сурвалжлагч та унэн бодит юм бичих хэрэгтэй. Худал юм бичиж ард олныг тоорогдол оруулж уурыг хургэх хэрэггуй байсан юм даа.
хуулийнхан эрх биш бодит байдлыг олж шийдээ биз дээ.
Nertei tortei hvn yalaas multarch ner tor mongogvi ard bid yag iim l bdag shdetseregt daramt er ni ih bdag ahlagch naraas ni awhuulaad iim bhad eh oron gazar nutgaa hamgaalah zaluuchuud bagasah ni argagvi shde
Тэмүүжин сайдаа Увс аймаг дахь сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгч ямар хүн байна аа. Цэргийн хэдэн талилынхаа хүрээнд шийдвэр гаргасан байна. Шадгуудъя.
Мөнгөгүй, эрх мэдэлгүй ардуудыг муу новшнууд яаж дарамталж чадаж байна аа. Монголын цэрэг яалангуяа хилийн цэрэг бол ийм л өмхийрсэн дарга нараар дүүрсэн газар. Монгол эрчүүдийн хэдэн хувь нь сэтгэцийн, эрүүл мэндийн гажигтай болж халагддаг вэ, насан туршдаа тарчилж зовдог. Тэр хилийн цэргийн дарга нарыг яллах хэрэгтэй. Эцэгт нь зөвлөхөд Тэмүүжин сайд, Хөвсгөлөөс сонгогдсон Даваасүрэн гишүүн 2-т хандахыг зөвлөе. Бас хүний эрхийн байгууллагуудад . Жирийн ардууд бидний эрх ашгийг хэн хамгаалах гээд байна аа.
Эх сурвалжаа сайн шалгаагүй, шуугиан дэгдээх гэж бичсэн нийтлэл байна.Цэрэгт байсан хүн бол мэднэ. Зүү залгивал цэрэг хүний хувьд хөдөлгөөнөөс хамаараад хэд хоноод л доошоо нэвт хаа хамаагүй газраар яваад гарчихдаг. Эрхтэн дайрвал хэдхэн хоноод л нам үхнэ. Хөдөлгөөнгүй байгаад байвал хагалгаа хийлгээд л авчихана. Гэтэл 4 зүү залгачихаад өнөөдрийг хүртэл амьд байгаа бол энэ цэрэг худлаа баашилж байна. Мөн юм оёж байгаад зүүгээ залгисан цэрэгсанаатай л биш бол бараг байхгүй дээ.Харин цэргийн албанаас шантарч санаатай залгисантохиолд ол голчлон их байдаг.
хүүг гэрт нь хариул. Дээгүүрээ том танил талтай хүмүүс яаж л бол яаж хэргийг шийдүүлнэ шдэ. Монголын шүүх нээрээшал сохор дүлий, тэнэг. хүнээр бол мэдрэл оюун ухааны хомсдолтой.
ene huug gert ni yavuulchaach dee. hunii muug uzej yaah gesiin
Aria ch de huniig ingej daramtalj boldog ymuu . Er n tseregiin angguudiig nutag nutag n neg neg bailagmaar ym .tegvel nutag usnii yalgaa garch neg negee deerelhehgui shuu de . Tsergiin alband yvj ami nasaa alsan tohioldoluud chimeegui ungurdug bolhoor bid nar medeheesee medehgui n ih shuu de. Enenii tsaan butel buten hunii altan ami eruul mend hohirch bna aa erenhiilegch uu.
цэргийг дэгэр болгондоо