Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх "Цэвэр агаар" сангийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд өнөөдөр хийхээр товлоод байсан билээ. Хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг аж. Ийм учраас шүүх хуралдаан хойшилсон талаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа мэдээллээ. Дашрамд дурдахад, Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүхийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гурав дахь удаагаа хойшлоод байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл ( 1 )
ulsyn khurungu idsen pizdanuudiig khurdan shuuji shorond no khiigeech.ulsyn yum idchikheed yasan ikh yambaldag durakuud we