Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагынхны төдийгүй, онлайн ертөнцөөр дамжиж айл өрх бүрт яригдаж буй нэг сэдэв бол Монголын толгой хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн муу, муухай ажилладаг гэдгийг батлахаар Монгол HD телевизээс олон улсын түргэн хоолны сүлжээ "Мак Доналдьс" Монголд салбараа нээх гэж байгаа хуурамч мэдээллийг тараасан явдал болов. Тэд энэ сарын 11-ний өдрийн мэдээллийн "Оргил цаг" хөтөлбөрийнхөө эхэнд "Бид өнөөдөр нэгэн чухал сэдвийг онцолж байна. Энэ юу вэ гэхээр Монголын ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигад автсан, мэргэжлийн бус, бохир сэтгүүл зүйтэй байгааг хүргэхээр бэлтгэсэн юм" хэмээн мэдэгдээд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө өгвөл ямар ч хамаагүй мэдээлэл гаргахад бэлэн байдаг гэж батлахыг оролдов. Монгол HD хэмээх уг телевизийн зохион байгуулсан акц нь сэтгүүл зүй гэж юу болох талаар дахин харж, эргэн хөндөхөөс аргагүйд хүргэж байна. Тэдний мэдээлснээс Монголын сэтгүүлзүй гэж худалдагдсан салбар, сэтгүүлчид нь гэж худалч хүмүүс байдаг гэж олон нийт ойлгохоор байна. Бас хүмүүст хүргэж буй...илүү ихийг

Сэтгэгдэл ( 2 )
yahav ali ali taldaa aldaa baigaa ym shig . Neg taldaa zarluulsan zar medeellin unen bodit baidliig zarluulsan huvi hun alban baiguullaga uursduu huleedeg. Nuguu taldaa zar yvuulahdaa ydaj ochij uzej harj uulzaj baij zaraa yvuuldaggui tus TV -iin Buruu bgaa. Ene l asuudal
Ene tv suuliin ueiin khamgiin mundag tv.Uzekh durtai.Uzekh yum ikhtei.kino songolt saitai.