Энэ оны хамгийн өндөр цалинтай жүжигчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Алдарт форбес сэтгүүлээс энэ жилийн холливуудын хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан  жүжигчидийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтын тавдугаар байрт Кевин Жеймс оржээ. Жүжигчин Кевин нь  өөрийн тоглосон бүтээлээсээ хүртсэн нэг ам.доллар бүртээ зургаан ам.доллар арван центийг буцаан олгодог аж. Харин жүжигчин Николас Кейж нэг ам.доллар бүртээ зургаан ам.долларыг буцааж өгдөг. Тэрбээр жагсаалтын дөрөвт бичигдэж байгаа юм. Харин уг жагсаалтын гуравдугаар байрт жүжигчин Риз Уизерспун оржээ. Тэрбээр нэг ам.доллар бүрт гурван ам.доллор 902 центийг буцаан олгодог гэнэ. Харин "Killers" болон "One for the Money" киногоороо алдартай жүжигчин Кэтрин Хейгл жагсаалтын хоёрт бичигджээ. Тэрбээр кино бүтээлээсээ авсан нэг ам.доллар бүртээ гурван ам.доллар 50 центийг буцаан төлсөн байна.   Инээдмийн жүжигчин Адам Сэндлер 2013 оны хамгийн өндөр орлоготой жүжигчинээр шалгарчээ.  Өдгөө 47 нас хүрч яваа тэрбээр 2011-2013 оны хооронд "Jack & Jill", "That\”s My Boy"  болон "Grown Ups 2" хэмээх кинонуудад тоглосон юм. Адам Сэндлер нь  тэдгээр кино бүтээлүүдээсээ авсан нэг ам.доллар тутамдаа гурван ам.доллар 40 центийг эргүүлэн төлдөг байна.  Энэхүү жагсаалтыг Форбесийн мэргэжилтэнгүүд тухайн жүжигчний  сүүлийн гурван жилд тоглосон хамгийн сүүлийн гурван кино бүтээлийнх нь ашиг орлогоор тооцоолон гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top