Дэлхийн томоохон загварын брэндүүдийн материалыг үйлдвэрлэгч Японы алдарт даавуу үйлдвэрлэгч компаниас 2013 онд шинээр гарган авсан шинэ өнгө төрх онцлогтой материалыг бид сонгон авч эдгээр дуудлага худалдаагаар худалдаалах загварууддаа ашиглаж байна.
Уг материал нь гадна талаасаа төмөрлөг мэт харагдах боловч яг хүрэхэд эмзэг зөөлөн уян хатан мэдрэмжийг өгдөг. Энэ материалын онцлогийг Ариунаа Сүри брэндийн дизайнерууд улам онцолж, өөрийн загварын онцлогоор амилуулан хүргэх гэж байна.
Дуудлага худалдаагаар худалдаалах даашинз бүр өөрийн онцлогтой бас Элсний цуурай, Гэрэлийн цуурай болон Усны цуурай гэсэн өөр өөрийн нэртэй.
Та цуурайгаар тэврүүлж үзсэн үү? Эсвэл та нэг удаа ч гэсэн үдшийн гэрэл болон асахыг хүсч байгаагүй гэж үү? Гойд зохицохыг амлая. Хамтдаа тунхаглая... хэмээн уриалсан загвар шилдэг зохион бүтээгч Ариунаа Сүригийн зохион байгуулж буй Шинэ жилийн даашинзны анхны дуудлага худалдаа ирэх даваа гаригт 19 цагаас “Арт хаус” галерейд зохиогдох гэж байна.
Монголд урьд өмнө нь шинэ жилийн гоёлын даашинзыг дуудлага худалдаагаар борлуулж байсангүй. Үүний учрыг загвар бүтээгч Ариунаагаас асуувал,
-Аливаа баяр ёслол дөхөхөөр цорын ганц даашинз, дээл, эмэгтэй цамцны хослол хийлгэхийг хүссэн хүсэлт бүсгүйчүүдээс маань багагүй ирдэг юм. Үнэндээ тэр бүрийг биелүүлээд байж чаддаггүй. Эндээс санаа аван “Гэрлийн цуурай”, “Элсний цуурай”, “Усны цуурай” даашинзуудыг цорын ганц ганцыг урлалаа. Японоос авчирсан онцгой материалаар урласан. Өрнө, дорнын дунд оршигч загвар урлаачийн дахин давтагдашгүй, цор ганц, хос үгүй бүтээлийг дуудлагаар худалдан авч, шинэ жилийн арга хэмжээгээ онцгой, тансаг болгоорой хэмээсэн юм.
...Даашинз таныг нисгэхэд ертөнцөөс салж ядах хүслээрээ эх газартаа Та тэмүүлэхдээ л тэмүүлнэ. Ерөөс материалын онцлог нь ийм юм хэмээн бас дуудлага худалдааны урилгандаа бичжээ.
Шинэ жилийн гоёлын даашинзаас гадна даваа гаригийн үдэш Mercedes Benz Show тайзнаа олон улсад толилуулж байсан 2013/14 оны намар/өвөл-д зориулан бүтээсэн цорын ганц загваруудыг худалдаалах ажээ.

Сэтгэгдэл ( 2 )
goy yum bolohnee. bayar hurgey
shine jiliin bayar gej mongol oros 2 oos oor orond suid bolood baidaggui , jriin l bayar , shine onoo zugeer l huvzastai ongoroodog, mongolchuud odoo um uzej nyd tailah boloogui yu , ineedtei umaa.